20090724

Миний нөхөр CLASSIC !

1 comments
Хүүхнүүд тойрч суугаад нөхрийнхөө талаар авч хэлэлцэхэд би дуугай сонсдий. Би боддын нөхрийнхөө сул талыг бусадтай хуваалцснаас сайн талаар бахархаад инээмсэглэж байх нь кайфтай байдгым. "Өөөө~сул талгүйшдээ" гэж хэлкүү лд. Нөхрийн маань сул тал тэр хүүхнүүдэд ямар хамаатаийн гээл. Дээр нь би нөхөртөө ухаангүй хайртөө~хайрлкуу байхын аргагүй ухаантай хүн ом чинь, яадий тээ.


Тээл би нөхрөө блогтоо магтмаар санагдаал байжээсээсан чинь өчдөр орой бид 2 оройн хоолоо идээл, Renee Olsteadийг сонсоол (майр JAZZ) романтик юм шиг, ккк~гэхдээ бидний идэж байсан зүйл их инээдтэй байсаа~хэлээд яахым гэж бодлоо ^O^.



...гэнэт нөхөр маань "би Reneeгийн FAN шд" гэдэг байгаа. FAN-WEBSITE-ных нь гишүүн нтр гээл яриж гарлаа. Би нэг юм саналаа....хэдээн жилийн өмнө юмдаг нөхөр маань Renee Olsteadийн On A Slow Boat To China (- энэ дууг дуулжаахдаа Renee 15 тай байсан гэвэл чи итгэхэ үү?) гэдэг дуунд нь миний зурагнуудаар бяцхан видео кино хийж үзүүлжээсиий. Тэр кино нь үнэн чика болжээсийн. Reneeгийн хоолой нь бас тохирсоо гэж чигтэйхээ.




Reneeгийн улаан fan нөхөр маань~~цаад чинь их CLASSIC шдээ. Намайгаа өөлкө classic surprise-аар баясгачихнаа.

20090715

Би Эмэгтэй Хүн

4 comments
Би хүүхэд байхдаа нэг удаа ээждээ "би эрэгтэй хүүхэд байсан бол их амар байх байсын" гэж хэлээд амаа ангайтараа загнуулжилээ.

Харин насанд хүрсэн хойноо ээж минь яагаад намайг тэгтэл загнасныг ухааржилээ.
Би Эмэгтэй хүн болж төрсөндөө үнэхээрийн сэтгэл хангалуун байгаагаа мэдрэх дуртай.

Эмэгтэйчүүд бидний түгээмэл давуу тал

1. Хөдөлмөрч
2. Гоо сайхны мэдрэмж өндөр
3. Хувийн болон харилцааны соёл өндөр
4. Нягт нямбай, арвич хямгач
5. Өгөгдсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг.
6. Юманд өөриймсөг ханддаг.
7. Сахилга баттай, гүйцэтгэх ажилд сайн.
8. Тэмцэл маргааныг зөөлрүүлэх чадвартай.
9. Ахуй амьдралын олон талт туршлагатай
10. Гарын ур сайтай.
11. Нарийн төвөгтөй чимхлүүр ажилд сайн.
12. Олон ажил зэрэг амжуулах чадвартай.
13. Ар гэрийн их ачаалал ажил албаа давхар үүрч явдаг.
14. Үр хүүхдээ зонхилон өсгөж хүмүүжүүлдэг.
15. Бусдыг сургаж нөлөөлөхдөө дадамгай.
16. Хамтач үзэлтэй, найрсаг зочломтгой.
17. Аливаа дарамт хүнд хүчирийг удаан тэсвэрлэж чаддаг.
18. Удирдах ажил хийвэл ая тал засах архи тамхи, хээл хахуульд хялбар автахгүй сайн талтай.
19. Бие махбодийн нөхөн сэргээгдэх чадвар эрэгтэйчүүдээс илүү хурдан.
20. Харааны ой сайтай, гярхай, мэдрэмтгий
21. Ургуулан бодох чадвар логик сэтгэлгээ сайн.
22. Төрөлхийн зөн совин сайтай.
23. Шинийг сэддэг, сэтгэл зүйн хувьд илүү нээлттэй.
24. Хорт зуршилд бага автдаг.
25. Материал эд зүйлийн чанарыг сайн мэддэг.
26. Уламжлал заншлыг хүндэтгэн сахиж байдаг.


Нэг удаа нөхөр маань Ажийтай (найз нь) хуучилж сууна аа. Дунд нь очиж суугаад, яриаг нь чагнав. Тэгсэн ээж нарын үглээ яншаа байдлын тухай Ажий байдгаараа залхсан шинжтэй ярижаахын. Тэр үед би анхныхаа хүүхдийг олоод их жаргалтай байсан үе. Тэгсэн гэнэт "би бас ээж болношдээ" гэж бодоод "та нар болилдоо, та нарын хажууд ирээдүйн ээж суужаахаддаа" гэсэн чинь "өө, энэ эмэгтэй бас али хэдийнэ ээж болчихож-ээ, халаг гэж" гэсэн шиг дуугай болцгоочихожилээ. ~~хэхэхэхэээ~~~~~~~

Яахав хүн л болсон хойно эмэгтэйчүүд бидэнд СУЛ ТАЛ гэж байлгүй л яахав гэжугаа.

1. Асуудлыг тал талаас бодож ухаалаг шийдвэр гаргах боловч асуудалд хэт хутгалдсанаас өөрөө сүүлд нь хохирч золиослогддог.
2. Тэвчээргүй, биеэ барьж чаддагүй.
3. Амархан гомдож гутарна.
4. Юмыг ойрхон боддог, атаархуу.
5. Зарим үед хувиа хичээмтгий
6. Өөртөө хэт олон асуулт тавьдаг.
7. Өө сэв хаймтгай, үглээ, яншаа.
8. Хов ярихаас буцахгүй.
9. Бүлгийг хагалан бутаргахад хувь нэмрээ оруулдаг.
10. Аливаа юманд өөрийн хатуу байр суурьгүй, бусдын нөлөө эрхшээлд хялбар автдаг.
11. Ам сул, нууц хадгалахдаа тааруу, тэднэд задалсан нууцыг задарсанд тооцож болно.
12. Шийдвэр гаргахдаа бусдын ам харна.
13. Тогтворгүй ааштай, тэр зангаараа эргэж буцна, шантарна.
14. Хүнд хүчир ажилд хүч мөхөсддөг.
15. Гэнэтийн цохилт санаандгүй тохиолдлыг даах чадвар муу
16. Ажлын цагийг хувийн ажилд зарцуулах магадлалтай.
17. Ар гэр маргаантай, сэтгэл санаа муу байх нь тэдэнд их нөлөөлдөг.
18. Итгэмтгийгээс болж хууртдаг.
19. Удирдах албанд очино гэж найдаж зүтгэх нь ховор.
20. Үнэт зүйлд дуртай тул үүгээрээ ашиглуулж болзошгүй.
21. Аймхай учир эрсдэлтэй алхам хийддэггүй.
22. Хорт зуршилд нэг автвал хаяж үл чадна.
23. Итгэл үнэмшил ихтэй.
24. Зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэх дуртай.
25. Гэр бүлийн маргааныг эхлэдэг.


Зиа хүүхдүүд бид нэг иймэрхүү...

20090627

1 comments



~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гуйя, зүгээр л дараа үз....

~~~~~~~~~~~

20090626

Хүүхэд насны минь шүтээн

1 comments
Би хүүхэд байхдаа Micheal Jackson гуайн улаан фен байлаа.

Найзуудтайгаа нийлж телевизорээр видео концертыг нь үзэж, дагаж дуулж, бүжиглэж их юм болдог байжээ.

Хамаг альбомнуудыг нь (тэр үед кассет, видео кассет л байсын) цуглуулах гэж хичээж, тоглосон кинонуудыг үзчих санаатай өөө их юм болдог байжээ.

Хүүхэд байхдаа галзуу байжээ ~~~ одоо бодохоор бодохоор бөөөр чих миьн улааж байх шиг байна.


За тэгтэл өнөө өглөө FOX-оор мэдээ үзэж байтал "Micheal Jackson died at 50" гэсэн нэртэй мэдээ гардымаа.
Хүүхэд насны минь урлагын баатар байсан хүн ингээд нэг өдөр хорвоогийн мөнх бусыг үзчихдэгийм байна. "Би урт наслана, үргэлж залуугаараа байна, үргэлж гоёоороо байх болно" гэж аяаглах нь ямар ч залуу хүний омголон зан юмуу даа.





Хүн төрөлхтөний дунд янз бүрээр нэр алдараа цуурайтуулаад авсан "ОД" минь баяртай гээд дуусгая даа.


Бичий гээд суусан чинь онгод оркуумаа. Нас ахиад оддоо дургүй болсым шиг байна өө.

20090619

Гар утас

2 comments
Эх орон маань хөгжиж иргэн бүр гар утастай боллоо.
Анх гар утастай болчоол.
Таксинд явж байлаа. Тэгсэн нээх гоё ая яваалаахын, сонсоол суужээлаа. Жолооч байн байн тольндоо олийгоол хараал байхын гайхаал, бас өөдөөс нь "юу харсын хөө" гэсэн шиг хараад байлаа. Тэгж тэгж хэсэг байснаа гэнэ жолооч ах "хөөш утас чинь биш үү" гэхийн тэхээр нь "би утасгүй" гэж хэлэхийн даваан дээр "пээ, утас минь байсан байна шд" гэж бодоол цүнк рүүгээ гараа шургуулж, утсандаа хүржилээ.
Нэг найз маань анх гарж ирж байсан том том танк шиг утастай байсын тэгсэн нэг удаа авусанд явж байсан чинь тэр танк нь дуугарчээ. Гаргаж ирж авахаасаа санаа нь зовоод, гүрийгээл байсан гэдэг.



Гар утас гэдэг чухал хэрэглээний минь нэг юм. Нэг хэсэгтээ л байнга бариастай, зүүгээстээ, товчлуурийг нь дараастай, тоглоостой, сонсоостой ... гэх мэт ...


Бас нэг удаа нөхрөөсөө гуйж ~ гуйж ихээ үнэтэй утас авчилээ. Даанч сарын дараа юмдаг саундаж яваад гээчдэг байгаа. ...утсаа гээснээ мэдэнгүүтэй нөхөр лүүгээ залгаад "би утсаа гээчихлээ" гэсэн чинь "одоо яахавд, би чамд үнэтэй утас авах ямар хэрэгтэйм бэ гээд байсан дддааа!" гэлээ. Гэртээ харихаасаа халгаж, халгаж орсон чинь нөхөр маань бухимдлаа таалахдаа подезоо тэр чигт нь, гэрээ тэр чигт нь ЦЭВ ЦЭВЭРХЭН болгоод тайвширцан сууж байдаг байгаа. Тэрнээс хойш гар утас үнэтэй, догь байх нь над нээх чухал биш гэдгийг ухамсарлаж, "яриж л байвал, sms-дэж л барав" гэж бодох болсон.

Гар утсаа гэж бас хүчтэй эд шүү. Хаа сайгүй гар утастайгаа гэжугаа.






Харин сүүлийн үед нас ахиад байна уу яагаад байна "гар утас гэж нэг ядаргаатай юм" болоод байх шиг. Ийшээ тийшээ яваадаа мартчихвал бөөн нерви, аваад явбал хаячих вий, гээчих вий гэж бас бөөн нерви ... амралтын үеэр утас дуугарвал нүүрэн дээр үрчлээ цугларахгаал... Ямартаа ч ажил тарвуу гүү юү утсаа унтраахийн түүс, нүднээсээ, чихнээсээ, гарнаасаа хол байлгах санаатай~~миний бодлоор залхаж байгаагын шинж байхдаа. Тэгсэн хэрнээ хэрэглкүү байж чадкуу байгаа нь гэм биш зан гэгчээр...

Хүнд сайн найз гэж байдаг шдээ. Харин сүүлийн үед хүн бүрийн "САЙН НАЙЗ ГАР УТАС" нь болоод байх шиг. Гэтэл гар утасны хор уршиг нтр гээл онцгүй мэдээлэлүүд бас их болжээ. Мэдээж тэр бүхэн ҮНЭН байж таарна.











Мэдээж гар утас бол яахийн аргагүй хамгийн чухал хэрэглээ юм. Гэхдээ хойч ирээдүйгээ бодуул энэ нь шиг хэрэггүй юм алга гээд хэлчихмээр байхыг. Даанч ... ямар ертөнцөөс тас үсрээд яваад байлтай биш. Хэрэглээл явжилаахаасд. Өөр сонголт алга гэжуугаа.

20090616

Хөлний тухай түүх хэлмой, би.

2 comments
Энэ миний хөл.

Харахад нээх анхаарал татаад байх юм байхкуу ээ. Байдаг л нэг жижигхээн, богинохон хөл. Гэхдээ их сайн туслах минь байгаан. Намайг хаашаа л явна гэнэ "явий л" гэдэг дээ. "NO" шдээ гэж хэзээ ч хэлж байгаагүй, дурамжхан ч байгаагүй шиг санагдаж байна. Бүх юманд л "За, эзэнтээн" гээл урагш алхадаг дуулвартай нэг эрхтэн минь юм даа. Ийм сайн үнэнч, туслагчтай байгаадаа би их сэтгэл хангалуун, бас Мөнхийн Эзэнд ч талархах минь.

Хэрэв хэн нэг нь түүнтэй ярьвал их олоон түүхүүдийг хуваалцах байхдаа гэж саяхны нэг өдөр бодож суулаа.


Хөл маань ингэж ярих болов уу даа.




Би энэ эмэгтэйг өчүүхэн жаахан байхаас нь л хамт байж билээ.
Анх уулзах тэр үед ээжийнхээ хэвлийд (ойролцоогоор 3-4 долоо хоногтоо байхад нь) хөл би гуай чинь урган гарч иржилээ. Тэхэд бид 2 хоёулаал их залуу, жаахаан байжээ. Удалгүй тэр охин "би сэлмээрайна" гээл ээжийнхээ гэдсэн дотор нь хөвөөл, сэлээл, гишгэж тогтох гэж оролдоол, бид 2 ч их хөгжилтэй байж. Тэр цагт бид ээжийнхээ идсэн хоолыг хүйсээрээ хооллож, усан дотроо тоглоол, хаяа нэг аав, ээж гэх мэт хүмүүсийн яриаг сонсоол "энэ хэн байсан бэ?" гэдэг тааврийн тоглоом тоглодог байлаа. За, тэгээд 9 сарын дараа бид 2 хорвоод мэндлэн, тас өлгийдүүлж билээ. Тэхэд надад их хэцүү байсөөн. Тас өлгийдүүлцэн би чинь ил гармаар байдаг. Хөдөлмөөр байдаг. Тонгочмоор байдаг. Гэтэл уяад хаяцийм чинь яах ч билээ.

Аажмаар эзэн маань суудаг боллоо, мөлхдөг боллоо, тэр юу ч биш алхмаарайна гэж нэг удаа хэлдийм даа. Би ч "тэгэлгүй дээ" гээл аль болох унагаачихкуухан шиг тогтохийг байдгаараа хичээж байжилээ. Гэхдээ хаяа унагаачихдаг байсым шүү. Яагаад гэвэл тэр охин өөрөө гараа хамаа намаагүй хөдөлгөөд, савчаад байхаар чинь хөл би яаж тэсэхэвд. Ойлгомжтой.



~~~
Үргэлжлэл бий...

20090615

6 сарын 13

2 comments

Өнгөрсөн хагас~сайнд салхинд гарлаа.


Бид 2 нь 2 биенийхээ зургийг эндээс нь тэндээс нь авж гарлаа.
Тэгээл бас болоогүй "хэнээ бид 2-н зургыг нэг дараадахаач" нтр гээл



Би гэдэг хүн маханд нугасгүй.
"Одоо махаа хийх үү?" гээл ахин дахин асуусаар байгаад
ахлах тогоочийгоо бухимдуулаад авсөөн.

Харжаагааз дээ, таглаа онгойнгуут л
махаа шидээд оруулчих санаатай зогсож байгааг минь.