20090312

Би Монголоороо бахархдаг баймаар байна

0 comments
БИ МОНГОЛ ХҮН

Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддог

Цэнхэр манан суунагласан

Алсын барааг ширтээд

Цэлгэр сайхан нутгаа

Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь

Үнсээд ч байгаа юм шиг

Өршөөлт ээжийн минь гар

Илээд ч байгаа юм шиг

Энэрэнгүй сайхан санагдахад

Элэг зүрх минь догдолж

Хосгүй баярын нулимс

Хоёр нүдийг минь бүрхдэг.

Өргөн сайхан нутгийнхаа

Өвчүүн дээр нь төрөөд

Өнөр уудам талынхаа

Өнгөт амьдралын төлөө

Амь биеэ зориулдаг

Ариун нандин заншилтай

Өвгөд хөгшид дээдсийн минь

Үрээ гэж найдаад

Үлдээж надад өгсөн

Өнөр Монгол орны

Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Найртай сайхан орон минь

Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би

Эхийн сүү шиг санадаг

Энэ нутагтаа би эзэн нь юм

Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох

Их үүргийг хүлээсэн юм

Хэрэв хүн эх орноо

Хамгаас үнэтэй гэдэг бол

Хээр тал нутгаа юунаас ч илүү санадаг бол

Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө

Алхах гишгэх болгондоо

Аугаа орныхоо төлөө бол

Алтан шороо руугаа дайрсан

Атаатны хорт сумыг

Аюуш шиг цээжээрээ таглаж

Амиа өгөхөөс буцахгүй бол

Энэ хүн Монгол хүн

Эх орондоо хайртай хүн

Энэ хайр нь монголчуудад

Эртнээс хэвшсэн хайр билээ

Би Монгол хүн болохоор

Биндэрьяа нутгийнхаа төлөө

Бие амь бүх насаа

Авч байгаа амьсгалаа

Оргилж байгаа зоригоо

Алины нь ч хайрлалгүй зориулдаг

Төрөлх нутгаа гийгүүлсэн

Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цуурайтсан

Эгшигт дуунд дуртай би

Ханагар чөлөөт нутгаа

Харах тусмаа баясаж байна

Халуун амиа хайрлахгүй

Зүтгэх зориг нэмэгдэж байна

Онгирч хөөрсөн сэтгэлээс биш

Оргилсон баярт сэтгэлээ

Орчлон дэлхийн өмнө

Одоо дахиад давтах юм бол

Би Монгол хүн болохоор

Нарлаг Монгол нутгийнхаа

Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа

Анд нөхөдтэйгээ

Алаг бяруу шиг номхон байна гэж

Алалдах дайсан учирвал

Арслан бар шиг догшин байна гэж

Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй

Зүрх сэтгэлээрээ монголжсон

Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс

Зүглэж хэлэхэд бэлэн байна


Д. Нацагдорж

20090303

Бяцхан тархитай хүмүүсийн ертөнцөөс

2 comments
Учка: Эхлээд биеэ засаад, тэгээд даяаа нь гэеээ янзлаад, тэгээд улсаа засаад... амммм...хамгийн сүүлд нь дэлгүүе оёж шокяад авна. Болжийн уу, ээж ээ?!
Их Хаан Чингисийн хэлсэн үгнээс иш татсан бололтойдог.
Ойрд Чингис хааны тухай цуврал ном ахтайгаа уншаад байгаам!

20090218

Vр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр

0 comments

ЗVVНИЙ VЗVVР ДЭЭР ТОГТОХ ХОВОР ХУВЬ ЗАВШААНЫГ АТГАСАН VРСИЙГ ХӨНӨӨХ НЬ УУЧЛАШГVЙ НVГЭЛ

Vр хөндөх зөвшөөрөлтэй 10 гаруй эмнэлэг бий
Нийслэлд vйл ажиллагаа явуулдаг 150 гаруй эмэгтэйчvvдийн эмнэлэг байдаг. Vvнээс 10 гаруй нь vр хөндөлт хийх зөвшөөрөлтэй аж. Харамсалтай нь сvvлийн жилvvдэд эмэгтэйчvvдийн эмнэлэг болгон vр хөндөлт хийдэг болсон. Өнгөрсөн жил гэхэд манай улс зургаан мянга гаруй vрсээ гэдсэн дотор нь хөнөөсөн гэх тоо гарчээ. Энэ баримт зөвхөн холбогдох газруудад ирсэн мэдээлэл юм. Харин нууцаар хэдэн мянган эх гэдсэн дотроо хvvхдээ хөнөөснийг мэдэх аргагvй. Нийтийн орон сууцны жижиг өрөө, орц, хонгил гээд эмэгтэйчvvдийн эмнэлэг хаа сайгvй байрлаж, хууль бусаар vр хөндөлт хийсээр байна. Vvнд холбогдох газрууд анхаарал хандуулахдаа хойрго хандаж байгааг ч хэлэх нь зvйтэй. Ер нь сvvлийн жилvvдэд vр хөндөлт хийлгэх эмэгтэйчvvдийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Vvнийг дагаад vр хөндөлт хийж мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр байна.

Ихэвчлэн хэдэн насны эмэгтэйчvvд vр хөндөлт хийлгэж байгаа талаар холбогдох газрууд судалгаа явуулахад 16-38 насны эмэгтэйчvvд vр хөндөлт хийлгэдэг нь тодорхой болжээ. Ялангуяа, насанд хvрээгvй эмэгтэйчvvд жирэмсэлж vр хөндvvлэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох газрын мэргэжилтнvvд ярилаа. Эмэгтэйчvvдийн эмнэлэг болгон vр хөндөлт хийдэг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Мөн тухайн эмнэлэг зөвшөөрөл аваагvйг мэдсээр байж мэдлэг хомс эмчээр хожим гарах сөрөг vр дагаварыг тоолгvй vр хөндvvлж байгаа.

Эмнэлгийн vйл ажиллагааг зогсоох, эмчийн эмчлэх эрхийг нь хасахаас өөр хариуцлага тооцдоггvй
Эмчийн алдаанаас болж эрvvл мэндээрээ хохирсон эмэгтэйчvvд олон байдаг. Мөн амь насаа алдах тохиолдолд гардаг аж. Гэвч хохирсон эмэгтэйчvvд холбогдох газруудад гомдол гаргах нь цөөн байгаа нь хууль бус vйл ажиллагаа явуулж мөнгө олох эмнэлгvvдийг өөгшvvлж байна. Энэ талаар жишээ дурьдая. 15 настай жирэмсэн охинд ар гэрийн зөвшөөрөлгvй vр хөндөлт хийжээ. Мэс ажилбарын vеэр охин их хэмжээний цус алдаж, эрvvл мэндээрээ хохирсон байна. Энэ тохиолдолд эмнэлэг хариуцлага хvлээгээгvй аж. Тэд vр хөндөлт хийхийн өмнө эмэгтэйтэй аман гэрээ байгуулж, vр хөндсөний дараа ямар нэгэн асуудал гарвал эмнэлэг хариуцахгvй хэмээн тохиролцсон байна.

Vр хөндөлт хийлгэх явцад эмч ямар нэгэн алдаа гаргаж эрvvл мэндээр нь хохироосон тохиолдолд хvлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Хэрэв vйлчлvvлэгч гомдол гаргавал эмнэлэгт мөнгөн торгууль тавих, цаашлаад эмнэлгийн vйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авдаг байна. Гэхдээ vйл ажиллагааг нь зогсоох хэмжээний хариуцлага тооцох явдал ховор аж. Эмчийг эмчлэх эрхийг нь хасч шийтгэдэг байна. Энэ бол хамгийн том шийтгэл. Гэтэл гадаадын орнуудад vvнийг гэмт хэрэг хэмээн vзэж, vр хөндөлт зөвшөөрөлгvй хий-сэн тохиолдолд эрvv vvсгэдэг байна. Vр хөндөлт зөвшөөрөлгvй хийснээс болж хорих ялаар шийтгэгдсэн эмч олон байдаг аж. Харамсалтай нь манайд vр хөндөлт хийж байгаад алдаа гаргасан эмч сайндаа л эмлэх эрхээ хасуулаад өнгөрч байна.

Vр зулбуулах баталгаагvй эм “Нарантуул” захад борлогдсоор
Эмэгтэйчvvд vр зулбуулах чанаргvй эм хэрэглэж, хохирох явдал сvvлийн жилvvдэд гарах болсон. Хаана, хэзээ vйлдвэрлэсэн нь тодорхойгvй эмийг хууль бусаар томоохон захуудад зардаг хvмvvс олширчээ. Тухайлбал “Нарантуул” захад vр зулбуулах эмийг 5-20 мянган төгрөгөөр борлуулж байна. Тэдний чанарын шаардлага хангахгvй эмийг амьдралын боломж тааруу иргэд худалдан авдаг байна. Уг нь эрvvл мэндийн газар, өрхийн эмнэлгvvдэд vзvvлснээр эмчийн хяналт дор vр зулбуулах эмийг vнэ төлбөргvй өгдөг байна. Охид, бvсгvйчvvд энэ талаар мэддэггvй, эсвэл эмчид хандахаас санаа зовдог тул захаас баталгаагvй эм авч уудаг. Энэ нь хууль бусаар эм зардаг хvмvvсийн өгөөш болсоор байна.

Vр зулбуулах эмийг ченжvvд урд хөршөөс их хэмжээгээр бөөндөн авчирдаг аж. Тэд эмээ эмийн сангаас хэд дахин хямд зардаг тул гvйлгээ сайтай байдаг бололтой. Захын олон хvн холхисон газраар охид, бvсгvйчvvд явахад хажуугаар нь “vр зулбуулах эм бөөний vнээр зарна” хэмээн хэлж зөрөх хvмvvс олон тааралддаг талаар иргэд ярьж байна. Тэд чанаргvй эм зарж, бусдын эрvvл мэндийг хохироож байгаагаа юман чинээ боддоггvй. Дээрээс нь охид, эмэгтэйчvvд баталгаагvй эм авч уухаас айдаггvй нь хамгийн эмгэнэлтэй юм. Наад зах нь л гэхэд чанаргvй эм нэг удаа хэрэглэснээс болж насан туршдаа vргvйдэх аюул нvvрлэж байна.

Эмнэлгvvд vр хөндөлт хийх тогтсон ханштай
Эмнэлгvvд гурван сараас дээш сартай урагт мэс ажилбар хийж болохгvй гэдгийг мэдэх ч мөнгөнд шунаж, өндөр vнээр vр хөндөлт хийдэг байна. Зөвшөөрөлгvй эмнэлгvvд тогтсон ханшаар vр хөндөлт хийдэг. Тэд 1-3 сартай урагийг 50-120, гурваас дээш сартай бол 150-200 мянган төгрөгөөр хөнддөг байна. Харин зөвшөөрөлтэй хувийн эмнэлгvvд дээрхээс өндөр ханш хэлдэг аж. Эмэгтэйчvvдийн эмнэлгийн орлогын багагvй хувийг хууль бусаар хийсэн vр хөндөлтөөс олсон мөнгө эзэлдэг байна. Монголын vрс маш олон болтугай хэмээн ухаант тvмэн маань билэгшин ерөөдөг. Гэтэл зvvний vзvvр дээр тогтон, хорвоод мэндлэх ховор хувь завшаан атгасан vрсийн амийг таслаж байгаа нь уучлашгvй нvгэл гэхээс өөр юу гэх билээ. Нөгөөтэйгvvр, залуус хэсэг зуурын жаргалын төлөө бусдын амьдралыг бусниулж байгаа нь харамсалтай. Тэдэнд хийсэн vйлийнхээ төлөө хариуцлага хvлээх, аливаа алхамыг бодолтой хийх ухаан, ухамсар алга.

www.zaluu.com 


20090216

Бяцхан тархитай хүмүүсийн ертөнцөөс

2 comments
нэг удаа охин бид 2 гадаа зад тоглодийм байнаа. гадаа бүрэнхий болжаагаа ч анзаарсангүү. тэгсэн гэнэт
охин: ээжээ, 2улаа хурдан орий, удкуу хаяанхуу болохнээ гээд үсрээд уналаа
би: за, юунд нь яардым бэ?
охин: гүү ээ, ээжээ хаяанхуй болчуул би "хун" болчих нь шдээ, хүмүүс намайг хаяаад миний нууцийг мэдчнээ. хурдалаа хурдал, орий гэдиймдаа.
гэртээ орж ирээд
охин: ёохх, яааг нууцаа хүмүүст баяигдуулах гэжийшдээ.
би: зүгээр шдээ хэн ч өмнө ийм өөлкөн "хун" хараагүй л байлгүү дээ.
охин: миний нууцийг хэн ч мэдэх ёсгүй гэж би боджийн. гэхдээ яахав хүмүүс сонирхоод байвал нууц биш болгож болноо. хүмүүс тэетээ тэегүй хун болж чадкуум чинь гэцэн их маадгар байна аа тэр ер нь.

өглөө болгон би хүүгээ сэрээдийн. хүү маань сэрэх гэж их учир начиртай ажил болноо. ямар асуудал гардагыг ээж хүмүүс л энийг ойлгох байхдаа эсвэл сайхан унтжаахад сэрээх ямар төвөгтэй-бухимдмаар байдийг мэднэ дээ.
тэгсэн хүү маань босчоод өглөөнийхөө цайг уугаад суужаахдаа ингэдийм байнаа.

хүү: ээж, та намайг яг сайхан зүүдэлж байхад сэрээхийм аа.
би: тийм өө, ээж нь зүүдийг нь харахкуу болохоор сайн мэдкүү сэрээчдийм байна лдаа, уучлаараа.
хүү: ахаан яг шөнө бол их онцгүй зүүдэлдийн, тэгээд өглөө болохоор майр гоё зүүд зүүдэлдийн шдээ, ээжээ. хөмсгөө зангидав :0(
би: тэгээд доо яах уу?
хүү: болуул сэрээхгүй байуул тээ, даанч би хичээлдээ явах хэрэгтэй байдагггг....
кээ, энэ залуу яг юу гэхгээд байгааг нь мэдэх үү?! ^__^

20090214

"Happy Birthday" гэжугаам даа!

3 comments



би бээр нь 30 гарөөн жилийн өмнө энэ дэлхийд иржлээ. тэр үед их хүйтэн, ээж маань нилээн дуншжээж намайгаан гаржээсийм гэнлээ. би юугаа мэдхэв тэр тухай, саначыдаа гэсэн ч санакуум чинь. аав маань намайг ихээ хайрлаж "Үнэт-Ивээл-Ерөөл" (нэрний минь утга нь) гэсэн утгатай аятайхаан нэр өгсийм. зааз, нээх олон нтр нуршаад юукхэв.

та минь ээ, блогчин pro31 өнөөдөр төрсийм шдээ, ^___^! намайг төрүүлсэн ээж, нэр хайрласан аав, хэцүү нэрт хүмүүсээс өмгөөлөн хамгаалж байсан ганц агаа нартай би их баярлаж, хайрлаж явдагаа хэлмээр байна аа. бас насан туршдаа хайрлаж, халамжилнаа гэж амласан хайрт хань минь, намайг ээж гэдэг агуу нэрээр дууддаг 2 бяцхан зулзагандаа нээх том хайртай шүү гэж хэлмээр байхымөө. 

эцэст нь миний блогоор зочлон буй хүн бүрт доорх дууг "гэгээн валентин"-ий баяр бас "төрсөн өдрийн" минь мэнд болгож толилуулжуугаам шөө, таалан соёрхоорой.
бүгдийг чинь чангаар тэврий, хамгийн их аз жаргал, ариун хайрын эзэд байгаарай гэж ерөөе!  
     




20090205

Афоризм

0 comments
Амьдралын чинжvv мэт гашууныг амсаагvй бол
Чихэр мэт амтыг мэдрэхгvй
Ш. Руставели

Мунхаг хvмvvс бусдын алдааг анзаараад
сайн сайхан чанаруудыг нь олж харж чаддаггvй.
Тэд биеийн шархласан хэсэг дээр суух дуртай
Абу- Аль Рараж

Хvн єєрийгєє хэрхэн vнэлж цэгнэнэ, тvvний vнэ яг тийм байдаг
Франсуа Рабле

Амьдрал гэдэг ганцхан тєрлийн цэцэг ургадаг цэцэрлэг биш
И.А Гончаров

Амьдрана гэдэг амьсгалахын нэр биш, ажиллаж бvтээхийн нэр.
Оймс илvv илээснээр биш
Амьдралыг илvv амталж мэдэрснээрээ хvн бvх амьдралаа зохицуулдаг юм.
Ж.Ж Руссо

Аливаад хамгийн гол зvйл нь зорилго ялалт хоёр байдаг. бєгєєд
тvvнийхээ тєлєє л хvн бvх амьдралаа зориулдаг
Ван Гог

Араншин минь гэвэл энэ
Єєрийнхєєрєє байх, итгэсэн хvндээ vнэнчээр зvтгэх, шударга хvнийг хайрлах, ухаантай бага ярьдаг хvнээс сурах,нийтийн санаа бодолтой зохицох, єєр ямар ч аргагvй бол сэлэх зєрvvлэх
У. Шекспир

Афоризмийн талаар эрж хайхдаа
би бага ч атугаа суралцахсан гэж хүснэм
Pro31

20090204

дипломчин дүү чимка даа ~~**^^**~~

2 comments
над нь айлын бага л даа. тэхдээ нөхрийн маань нэг эрх дүү байдын, яагаад ч юм хүн болгон түүнд хайртай байдгын. тэгсэн тэр бас миний хайрыг булаагаад амжсөөн. нэг тийм хайрлаад баймаар хүүхдүүд байдагдаа. тэр дүү маань тийм төрлийн хөн байгаан. би амьдралдаа анх удаа асар их, хэзээ ч дуусашгүй эрч хүч, баяр хөөрийг энэ дүүгээсээ л байнга-тогтмол олж хардым. бяцхан мөртлөө их ухаалаг, харахад гэнэн томоогүүм шиг хирнээ хэрэндээ хэрсүү, дэггүй охин байгаам, чамайг даа ^__^! чимка маань нэг удаа надад ангийнхаа хүүхдүүдээс зээлсийн гээд нэг cd сонсгожилээ. тэр cd нь нэг хэсэгтээ л бидэн 2ын ярианы сэдэв байлаа.

ингээд нэг хятад хүний тухай бичээдэхий

би хүүхэд байхдаа хятад хороололд буюу хуучнаар "пионерийн ордоны" арын гэр хороололд эмээгийндээ хэсэг амьдарч, аж төрсөн билээ. тэнд байхдаа хятад хүүхдүүдтэй тоглож, гэр орноор орж гарж, ёстой л буулгаж тавьдаг байжилээ. үнэндээ бол тэр "хятад аав ээж" нар надад их сайн ханддаг байсөөн. хятад хэлнээс хамгийн түрүүнд сурсан үг маань "гөгө" буюу ах гэдэг үг байлаа. яагаав монголын "юүндэн гөгө" гэж дуу байдаг даа тэр чинь одоогийн хэллэгээр бол "юүндэн уба" юм уу даа. "уба" гэхээр ойлгожоогооз дээ ^___^.
зазааз, тэхээр ийм байна. би гэдэг хүн багаасаа хятад хүмүүсийн дунд байснаас ч тэр үү хятад дуу аялгуу их аятайхан санагдаадайдийн. хэд хэдэн чадварлаг хятад гаралтай жүжигчин, дуучин хөгжимчидыг мэднээ болоогүй.
тэдний нэг нь бол энэ jay chou гэгч залуу тайванд 1979 онд урлагтай холбоотой гэр бүлд төрж өсчээ. тэрээр төгөлдөр хуур, хийл, морин хийл, гитар, бөмбөр, басс гитар, ятга, хуучир, аман хуур, пипа зэргийг гаргууд байн тоглодог, дуучин, ая зохиогч, рэпчин, бичлэгийн найруулагч, захирал, жүжигчин. ёоооо, ямар ч их авяьастайм, яасан ч их ажилтай мэргэжилтэйм бодуул ихээ завгүй нөхөр байдаг байх. зиа тэгээд тоглосон киноог нь тоочуул hidden track, initial d, curse of the golden flower, secret, kung fu dunk, true legend (2009), ci ling (2010) бас удкуу secret 2 оо гаргахгаад байгаам шиг. цаашлаад awards нтр нь тоолж барашгүүмаа, тоочоод бичий гэсэн хуруунуудын залхуу хүрээдайн гэнээ, уучлаарай.

jay chou хэдэн сайт нтрийг нь тавьчий зочлоод үзээрэй. өөлкөн дуулчдын, өөлкөн pianoдчин, их сүрхий бүжиглээд, жүжигэлчихнээ тэр чинь. энд бас дараад үзээрэй, нэг нь блогтоо тавьсан байна лээ.

өөр бас бус дуучид, жүжигчид нтр хальт таньдаг хүмүүсийнхээ тухай хаяа нэг бичжээе гэж бодлоо. болгооно уу ^___--

чимкаа,
дүү минь
чамдаа
хамгийн их хайр-халамж,
сайхан бүхнийг хадам эгчээс нь хүсжийн ээ,
чанга тэврээд-хазы гэжугаа шоо!