20080919

Хаан эмгэн хоёр


Нэг гүрний хаан ан хийж яваад төөрч, хэд хоног хоол ундгүй явж байгаад нэг овоохойд очжээ. Овоохойд ганц бие эмгэн байж. Тэр эмгэн усанд шар будаа чанаж өгчээ. Тэр нь хаан хүн болсоор идэж үзээгүй амттай хоол байжээ.

Хаан ордондоо ирээд шар будаагаар янз бүрийн хоол хийлгэж идсэн боловч эмгэний хийж өгсөн хоол шиг амттай болохгүй байв.

Хаан уурлаж:
- Та нар тэр эмгэн шиг сайхан хоол хийж чадахгүй байна. Эмгэнийг олж ир. гэжээ

Эмгэн ирээд:
- Миний хоол их хүнд хоол юм. Иймд хаантан та гурав хоног зоог барихгүй бай. гэж

Хаантан сайхан хоол идэх гэж гурав хоног хүлээжээ. Эмгэн шар будаа чанаж өхөд хаан:
-Яг ийм сайхан амттай хоол байсан юм. гээд иджээ.
Эмгэн хэлсэн нь:
- Өлсөж явахад идсэн хоол хорвоогийн хамгийн сайхан амттай хоол байдаг юм. гэж хэлж гэнээ.

3 comments:

бж said...

Tsadahad tsagaan hurgani suul hatuu
Ulsuhud ulun bugiin ever zuulun gedeg baihaa?
Huurhun ulger baina. Iimerhuu surgamjtai ulgeruuded ih durtai.
Bayarlalaa.

Pro31 said...

энэ бас их сургамжтай үг байна. ойрд найз нь хүүхдүүдэдээ улам таалагдах гээл үлгэрээр занимаалдаагаашдээ.

Anonymous said...

нээрээ л тийм шүү. өлсөөд ирэхэд дан талх хүртэл маслотой талх шиг амтагдана гээч хэхэ. миний блогоор зочилсонд баярлалаа. чиний блог их гоё зөв энергитэй, халуун дулаан газар байлаа.