20081122

Өсгийтэй гутал

Ойрд гадуур дотуур ажлын шаардлагаар хүмүүстэй уулзах, гэрээ байгуулах нтр гээд ажил хөөцөлдөх хэрэг гараад, дээр нь өдөр бүр албаны хувцаслах хэрэгтэй ээ ~~.

Бараг л ойрын хэдэн сар өмсөөгүй өндөр өсгийтөй өмсөх шаардлагатай болдым байнаа. Тэгсэн хөл өвджийн гэж чигтэйхэн. Гэснээс сүүл рүүгээ бүр өсгийтэй гуталнаасаа болж........


Ингээл өсгийтэй гуталтайгаа ажлаа хөөцөлдөөл явжээлаа. Яг нэг чухал гэгч нь хүнтэй уулзахгаал таксинаас буулаа. Хөл өвджийн гэж чигтэйхэн, тэгсэн өсгий нээх сонин болоод байх шиг, "яадагүлээ" гээл аятайхан зөөлөн гишгээл алхаж байтал, ГЭНЭТ өсгий НУГА гээл явчлаа. "Яанаа" гээл хартал өсгий арагшаагаа нугаларчихсан байхымаа. Ичсэнч гэж чигтэйхэн, сандарсан ч гэж чигтэйхэн, хүн амьтан харчаагүйз дээ гээл эргэн тойрноо харлаа. Хүмүүс ч намайг хараал, "одоо энэ хүүхэн яах бол" гэсэн шиг харжийнаа. Би ч инээмсэглээл...улайгайл...эвгүй царайлаал...шилбээ илээл зогсжоогоом боллоо. Тэгээл "за, ийшхнээ болоод юм түшжаагаад янзлахыг боды" гээл нэг алхтал нөгөө гутлын өсгий бас нээх сонин, намсгээл явчлаа. "Ээээээээ, яацан өдөрөв дээ" ...бухимдсанаас болоод бүүр халууцчлаа. Хөлөрчийнаа.

"Өөөөөь одоо би яахым бэ....!"


Хүмүүс хараал инээх нь инээгээл, тоохуутайн аргагүй харах нь хараал...балаймаа!



....Бүүр хамаг биений хөлс гарцан, байдгаараа халууццан сэрлээ.... Ёоххх... тэгсэн зүүд байдымдаа! Ёох ингэж ч хар дарж зүүдлэх гэж! Ийм юм битий тохиолдоосой, түй түй... гэмээр боллоо.

Өсгийтэй гутлаа гэж...хаммммм.....Маргааш өмсөх үү байх уу?! ~~kкккк~~~

5 comments:

бж said...

Өмс өмс. Хааяа өмсөх гоё шд.

Гэхдээ би өсгийтэй гуталд дуртай биш, өргөн хөлтэйг ч хэлэх үү, хэхэ. Өндөр өсгийт өмсөхөд бас урлаг хэрэгтэй шиг байгаам. Сурахгүй байсаар л дуусах нь шиг байна. Уул нь бүсгүй хүнийг жавхаалаг харагдуулдагийм шүү. Ажил хэрэгч хувцсан дээр бол бүр ч зүгээр...

Энд ирээд навтгар гутал, пүүз л голдуу өмсөх болсон.

Anonymous said...

he he..oms oms..

Anonymous said...

neeree yahoo id ee nad ruu commenteer yavuulaach pls..nad shine mailand id xiij bgaa..tseejeer meddegguiee zarimiig ni

Pro31 said...

Блог нөхдийн зөвөлгөөний дагу өмсчий гэж шийдлээ. Нөхөр маань миний энэ зүүдний тухай уншаад, эхэндээ их санаа зовсон гэнээ, дараа нь баахан элгээ хөштөл инээгээд...

Алтай Уулс: ID гээ илгээчлээ шоо

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481