20100810

Миний амьдралд нөлөөтэй хүмүүс

Бодлоо л доо...

Миний амьдралд нөлөөтэй ямар ямар хүмүүс байв, яаж яаж нөлөөлөв....

1. Миний амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол миний ИЖИЙ. Ижий маань надад эмэгтэй хүн ямар намба төрхтэй байхав, яаж алхаж гишгиж явах ёстой, хүмүүстэй хэрхэн харилцах, ном унших, юу бодох ярих гээд л өчнөөн талаараа надад их нөлөөлдөг байж. Гаднаас харагдах маань хүртэл ээж шүү дээ би чинь!
2. Миний ах. "Эмэгтэй хүн хэтэрхий хэрэгт дуртай байх нь муухай, хэрүүл өдөх нь баба, тамхи татах зүгээр шдээ, тат тат яадын, хувцас сайхан индүүдээд сурчих, хоол хийж сур айн" гэх мэт зааж, үглэж сургасан хүн бол миний ах.
3. Миний нөхөр. Хайр гэж ямар байдгийг цаг үргэлж харуулдаг. Эхнэр хүн ямар байхыг нөхөр маань л надад мэдрүүлсэн. Бас намайг ээж болгосон хүн гэжугаа. Хурдан түргэн занд минь маш сайн хазаар, Толгой ажиллахгүй ангайж явахад минь зааварлан зөвлөгч, санхүүгийн их багш, мэргэн ухааны уурхай. Зиа энэ хүн бол насан туршид минь их багш нэрээ алдахгүй хүн шүү.
4. Миний хонгор 2 зулзага. Анх намайг ээж гэж нэрэнд дасгаж, дуудсан (өмнө бол би өөрөө хүүхэд байлаа) хүмүүс. Үнэн цоглог, дуусч дундрашгүй, үлгэр дуурайлал болсон (non-stop гэдэг үг яааг тохирно) эрч хүч, нүдэн дээр минь өсөж томроно гэдгийг бахдууштайгаар харуулагч нар, чин сэтгэлийн инээд, баяр хөөр, санасандаа хүрэхийн тулд тэмцэлдэн гуйгчид, хир толбогүй гэнэ цагаахан сэтгэл, цуцашгүй яригчид. Ядрах гэдэг үг бидний үгсийн санд огт байхгүй санаж ав ээж минь гэх өөлкөн харцтай миний хонгорууд.
5. Миний тоолоход хуруу дарам сайн найзууд. Надад уртаашаа 3 сайн найз бий. Тэд намайг тас зэмлэнэ, сургана. Урамшуулж босгоно, түшиж тулна. Хүндэлж хайрлана. Амьдралын эрхээр холдох боловч нэгэн урсгалд эргээл нийлдэг үнэнч хүмүүс.
6. Миний дагалдагч нар. Надад дагалдагч байхыг байнга сургагч нар. (Магадгүй тэд ингэж боддоггүй л байх) Зориулалт гэж юу болохыг тодоос тод харуулагчид. Хайрлаж, халамжлахгүй байхын аргагүй хүмүүс.
7. Миний дайснууд (Ингэж хэлмээргүй байгаа ч амьдралд өөрсдөө дайсан мэт гарж ирдэг эсэргүүцэгч хүмүүсийг өөрөөр юу ч гэж хэлэх билээ дээ байз?) Эдгээр хүмүүсийн ачаар би хурцлагддаг. Ийм хүмүүс миний эргэн тойронд яах гэж байдаг байна аа гэж бодох тусам би улам хашир болж, улам хэрсүүгээр ухааныг минь мэргэн болгодог ачлалтай хүмүүс. Хэдийгээр ийм хүмүүс намайг шархлуулж, гунигтай болгодогч эргээд харахад ийм л хүмүүс байж байж би гэдэг хүн амжилтанд хүрдэг юм даа.

Уг их олон л доо гэхдээ ингэсгээд дуусгая. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар бидний амьдралд нөлөөлдөг. Сайнаар эсвэл муугаар. Гэхдээ аль аль нь бидний нэг бол бариж босгоно үгүй бол нурааж гутаадаг. Гол нь сайнаар ч бай муугаар бай нөлөөлж буй нөлөөлөлийг эерэг хандлагаар хүлээж авбал бид бүгдээрээ л ялагч нар болж чадна. Тэгээд агуу их амжилтын эзэд болж болно. Сайнаас нь зуурч, муугаас нь хаширлан суралцаж явбаас хөгжинө, дэвжинэ.

Нэг зүйлийг бас санах хэрэгтэй.
Юу гэвэл; чи бас хэн нэгэнд сайнаар эсвэл муугаар нөлөөлж яваа!

2 comments:

ghgh said...

Hani yaagaad 3t bgaan boloo. magadgui 2t. Minii l bodol

Pro31 said...

Minii amidrald no2t nuluulun orj irsen hun bol minii nuhur, ahiin min daraa. harin ene 2 hunii umnu eej maan yaltchgui orchloo l doo.