20101203

Урам хайрла!

Ойрд блог руугаа ч орох завгүй... ажил, амьдрал, элдэв хүмүүс, харилцаа, холбоо, ийш тийш гүйх гэх мэт. Өөрөөсөө илүүтэйгээр бусдыг бодсоор явтал гэнэт би гэдэг хүн урамгүй унтрах шахсан амьтан сэтгэл дотроо мөлхөх шиг, бүдрэх шиг... тэгжээ явж байтал нэг өдөр гэнэт FM-ээр Т. Очирхүү гуайн "Урам хайрла" гэсэн шүлэг уншиж байхым. Сонсоод надад бас урам хайрлаач гээд чангахан хашгирмаар боллоо.

Доорх шүлгийг эрхэм блогчин Арсунаас хуулбарлан орууллаа.

Урам хайрла

Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүд
Алхаарай алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж өршөөл хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас дарлаа гэж гунисхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла

........

Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүмүүсээ надад бас урам хайрлаач

.........................


3 comments:

Light said...

бусдын төлөө хийсэн бүхэн чинь сайн сайхныг авчирнаа.итгэлтэй бай.

jer29_11 said...

Hey, nz mini, do you know how i feel happy when we just say hi even when in our busiest time. So when we are more than that i don't know how i can describe my appreciation to you for having you my dear friend! So don't be discouraged! Always thumps up for you, friend!

Нарангэрэл said...

Хишгээнээгээ яаж гүйж явааг нь нүдэнд бүүр дүрслэгдээд харагджийна, за бараг ямар царайтай байгааг нь ч харж байна дөө.. :)
Би далдыг харагч болчихсын биш лдээ. Зүгээр л намайг гэж гүйж явахдаа ямар байсныг нь мэдэх болохоор л..

Эргээд харахнээ таны хэлсэн үг, заавар зөвлөгөө, хүч урмын үг надад их том захиас болсон байх юмаа. Хэцүүхэн үед /ингээд нэрлэчихье/ үг нэг бүр санаанд ороод баярладаг юм. Заримдаа бүүр дагадаг ч юм.

Танд баярлалаа Хишгэнээ кисс