20110928

Хадамууд

Ийм гарчиг тавихаар хэн хүнгүй орж уншна даа, хэхэхээ~



Хадам гэдэг үгийг ихэнх хүмүүс буруу талаар нь ойлгодог. Залуучууд голдуу л хадамтайгаа таарахгүй байна гэцгээдэг. Гэхдээ амьдрал дээр хадам болгон муу байдаггүй. Сайн хадам ч мундахгүй олон бий шүү. Уг нь амраг хосуудын гэр бүлийн амьдралд хадмуудын гүйцэтгэх үүрэг тун их байдаг аж. Хадамтай таарч тохироогүйгээс гэр бүлийн харьцаа доголдож бүтэлгүйтсэн олон тохиолдол байдаг. Иймд залууст захиж хэлэхэд хадмынхаа ая эвийг олж сурах хэрэгтэй. Хэдийгээр сурсан занг сураар боож болохгүй гэдэг ч та өөрөө ухаалаг бас сэргэлэн байвал хадмын арга эвийг олж болно гэдэгт итгээрэй. За ингээд хадмынх руугаа явах бэлтгэлээ хийе.



1. Анх удаа хадмуудтайгаа уулзахдаа тэдэнд зөв сэтгэгдэл үлдээх хэрэгтэй.
2. Хадамтайгаа уулзах үедээ тун хянамгай байх хэрэгтэй.
3. Сайхан хувцасла.
4. Өөртөө итгэлтэй бай.
5. Нялуун зан авир гаргахыг тэвч.
6. Хадмуудтайгаа тун эелдэг харьц.
7. Хадмынхаа хийж өгсөн хоолыг магт.
8. Өмссөн хувцасны чинь талаар юм хэлбэл найрсаг хүлээж ав.
9. Бүр болохгүй бол манай ээж ингэж зааж өгсөн юм гэж хэл.
10. Хэрэв хадмууд чинь чамайг үл тоомсорлоод байвал эхнэртээ /нөхөртөө/ энэ тухай хэл.
11. Өөрөө энэ талаар ямар нэг гомдол санал бүү гарга.
12.Үр хүүхдээр нь дамжуулвал эцэг эх нь хүлээж авахдаа илүү байдаг.
13. Хэрэв хадам тань чиний мэдэхгүй юмыг, бас чиний танихгүй хүний тухай хүүхэдтэйгээ ярилцаад таныг тоохгүй байвал энэ чамайг хүндлэхгүй байна гэсэн үг.
14. Гэхдээ чи бухимдах хэрэггүй. Бас яг өөртэй нь адил түүний мэдэхгүй юм, танихгүй хүний тухай эхнэртэйгээ /нөхөртөөгөө/ ярилцаарай. Дараагийн удаа чамайг хүндэлдэг болно.
15. Юм болгон дээр хадмынхаа үгийг хараад хэрэггүй. Өөрийнхөө санаснаар л бай.


Хадам бэр хоёрыг мєнхийн єрсєлдєгчид гэж хэлж болно. Учир нь тэд хамгийн хайртай хvнээ хуваалцах хэрэгтэй болдог, эх нь хvvгээ, эхнэр нь нєхрєє, Харин тэдний хайртай хvн хоёуланг нь хайрлах ёстой. 

Дурлалын сонгодог гурвалжин мэт...

(Хаанаас билээ дээ... нэг газраас өөртөө хэрэг болгон авч байсан юм. Хэрэв энэ эхийг бэлтгэсэн хүн нь уншиж таарвал блогчин намайгаа Уучлаарай. Comment дээр минь нэрээ site-аа үлдээгээрэй.) 

No comments: