20110929

Дарангуйлагч хадам эх, цөхрөнгөө барсан бэр, ээжийн хүү

Ийм нєхцєл байдал бэр бvсгvйд хамгийн хvнд тусдаг. Бэр єєрєє ямар ч ааштай байсан хадамтайгаа тулаад нэмэргvй, Ялагдана. 


Яагаад гэвэл тvvнд хамтрагч, хамсаатан байхгvй. 


Ийм нєхрийн хувьд ээж нь хорвоогийн сайн, хамгийн ухаантай, хамгийн сайхан, ер нь тєгс эмэгтэй. 


Нэг ч хvvхэн тvvнтэй эн зэрэгцэхгvй. Ийм эрчvvд голдуу хvvхэдтэй болох гэж л гэрлэдэг, учир нь тvvнд єєр хэн ч хэрэггvй, ккк. Дарангуйлагч хадам эх бэрдээ таагvй хандаж, юм л бол ахуйн аар саар асуудлаар өөнтєглєдєг, харин нєхєр нь эхийнхээ амыг л дагадаг, эрхшээлд ийм гэр бvлд удалгvй сvйрэх тавилантай.


Хvvгийнхээ гэр бvлийг хэрхэн аврах тухай хадамд єгєх зєвлєгєє


1. Хvv чинь эхнэрээ хайрлах тусам хvv та хоёрын харилцаа хавьгvй сайжирна гэдгийг та ойлгох ёстой. Ийм хvvгийн хайр сєрєг талтай, тэр эхийн хайраас хамааралтай, vvнийгээ vзэн ядаж эхэлнэ. Нэгэн сайхан єдєр таны хvv зvрх сэтгэлийг тань шархлуулна.

2. Гэр бvлийн амьдралаа илэн далангуй ярь гэж хvvгээсээ бvv шаард. Бэрээ хvvдээ муулж болохгvй, хэзээ ч тvvнийг шvvмжилж болохгvй.

3. Гэрийн ажил мэдэхгvй гэж бэрдээ бvv уурла. Та тvvнийг єрсєлдєгч биш харин охиноо гэж бодож сураарай.

Хэрхэн нєхрєє алдахгvй, єєрєє ч зовохгvй байх тухай бэрд єгєх зєвлєгєє

1. Хадам эх чинь хvvгээ халамжлах гэвэл бvv уралд, энэ эрхийг тvvнд єгчих

2. Нєхрийнхєє дэргэд хадмаа бvv муул, асар их
тэвчээртэй, бодлоготой хянуур бай, асуудлыг нєхрийнхєє ар нуруугаар бус ил тод шийднэ үү.

3. Гэр бvлийн маргаанд нєхрєє оролцуулахыг хичээ. Єєрийн гэсэн vзэл бодолтой болоход нь тусал. Тvvний єєрєє гаргасан шийдвэрийг хєхvvлэн дэмж, єєртєє итгэхэд нь тvvнд туслаарай.

No comments: