SALT үзлээ. Ойлгох гэж ангайсаар байтал (бараг л ойлгож байсан чинь) пижигнэсээр байгаад кино дууслаа. Киноны дараа ийм бодол төрлөө "энэ Анжелина Жоле үнэн турахай, турхан хүүхэн байж гаргаж байгаа дүр болгон нь (бүгд биш л дээ) зодуулсан, балбуулсан, унасан, үсэрсэн, зодолдсон, цохисон байх юмаа. Бас их харгис гэхүү дээ."20100809
SALT
SALT үзлээ. Ойлгох гэж ангайсаар байтал (бараг л ойлгож байсан чинь) пижигнэсээр байгаад кино дууслаа. Киноны дараа ийм бодол төрлөө "энэ Анжелина Жоле үнэн турахай, турхан хүүхэн байж гаргаж байгаа дүр болгон нь (бүгд биш л дээ) зодуулсан, балбуулсан, унасан, үсэрсэн, зодолдсон, цохисон байх юмаа. Бас их харгис гэхүү дээ."Би санаа зовомтгой эмэгтэй хүн
Эмэгтэй хүн бүр элдэв зүйлд санаа зовж байдаг гэж мурийцахад ч бэлэн байна.
"Гэр орон хоолтой байгаа билүү"
"Хүүхдүүд гэртээ юу хийж байгаа болоо"
"Дэлгүүрт авах юм маань байгаа болов уу үгүй болов уу"
"...ханиад хүрчихсэн байсан эм авах билүү, ямар эм байдаг билээ"
"хамаатны тэр ажилгүй гэсэн хэнээс ажил асууж өх вэ"
"би ингэхэд гэрээсээ яарч гараад чухал материалаа хаана хийлээ"
"ажлын уулзалт маань амжилттай байх болов уу, болоосой доо"
"энэ юу ярьсан бол"
"юу гэж боджоогоо бол"
"яанаа"
"яах уу"
"яаж байгаа бол"
"яах гэж байгаа юм"
"аа ~ аа" гэх мэт элдэв юм бодож санаа зовсоор байтал ...
Тэгсэн нэг найз маань сурсан зүйлээсээ ингэж хуваалцлаа.
"санаа зовохоо болио, санаа зовлоо гээд сайжирсан ч юмгүй муудсан ч юмгүй. Тэртэй тэргүй 60 хүрэхээрээ чиний тухай хэн яриж байгааг тоохоо болино, тэгээд 80 хүрэхээрээ хэн юу гэж яриж байсныг ч санахаа болино." гэж найзад маань нэг 80 настай хүн зөвөлсөн гэнээ.
Гоё зөвөлгөө байгааз.
Санаа зовохгүй байх гэдэг нь үнэхээр сайн зуршил! Ийм зуршилд суралцах гэсээр байтал 80 хүрэхнээ гэсэн.
20100731
Олон нийтийн 00-ыг хаа сайгүй үнэгүй байрлуулахсан!
Их хот!
Энд тэндгүй шивтэр ханхлаастай!
Энд тэндгүй...цонхоор гадагш харахад, булан тойроод эргэхээр
боор айлын цонх, полконы доор эрэгтэй, эмэгтэй, хүүхэд шуухад
янз бүрийн насны хүмүүс хаа хамаагүй сариастай. Тэр ч бүү хэл
явган хүний зам дээр явж байснаа, яаааг чанх урд,
өмдийг тайлаал хүүхдээ шээлгэчихнэ.
"Хүүхэд юм чинь яадаг юм!" Багаас нь
нуудгайгаа нууж хаахыг сургамаарсан уг.
Бэлгийн хүмүүжил гээчийг нь эцэг эх нь өөрсдийнхөө уланд гишгээд хаячих юм
Та минь ээ! Энэ чинь арай дэндэх биш үү!!!
Энд тэнд... ер нь хаа сайгүй
ОЛОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР БАЙРЛУУЛААД ӨГӨӨЧ ХОТ, МОТЫН
ДАРГА МАРГА НАРАА!
Тэгээд ТВ, Радиогоор тэдгээр 00-ыг хэрхэн ашиглах тухай
зааварчилгаа заахгүй бол бас гадуур дотуур нь онж монохгүй,
цаас нтрыг нь хулгайлаад... яавал хувийн ариун цэвэр сурах
ард түмэн билээ дээ бид чинь.
Бас нэг зүйл, өглөө ажилдаа гарахад айл болгон хаалганаас
хэдэн СМ-зайтай боодолтой боодолгүй хогнууд, бараг л
энэ айл урьд шөнө найр хийждээ, тэднийх ийм юм дэлгүүр авжээ
гэсэн зарлалууд хөглөрөөстэй.
"Гэр орон минь цэвэрхэн байвал, энэ хэдэн СМ зайнд юун ч асгараад,
цацаастай байсан хамаагүй шдээ. Гэрээ сайн цэвэрлээрэй... бла бла бла"
Бичигдээгүй хачин чигтэйхэн хуулиуд ... ёох гэж газар сайгүй хөглөрөөстэй.
Хувиа бодсон үйлдэлээ больцгооё тэх үү.
20100728
20100727
Ном бол ертөнцийг харах цонх
Өчдөр~өнөөдөр нөхөр бид 2 эх орныхоо боловсролын системд бага ч болтугай
хөрөнгө оруулалт хийж, номын дэлгүүрүүдээр хэсэх хамгийн
дуртай ажлаа хийж, баахан ном худалдаж авлаа.
ДОГЬ!
Уншаад байж дээ.
20100726
+26 градуст даарах гээд байна уу даа
Ойрд жувт +36-аас дээш, бүгчин халуун, ёох гэж...
энэ чинь ямар айхтар халжийнаа. Цаг агаар зарлахаараа
"бороо орийшдээ" гээл хошгоруулаад байхым.
Тэхээр нь би "бороо орно өө нөхдөө зонтигоо аваарай"
гэсээр байгаад хавийн хүмүүст худалчаараа
дуудуулахын наагуур. Ямар хэрэг байна аа, "орно" нтр гэх.
Нээрээ тэгсэн, саяхан нөхөр бидэн 2 оройхон сэрүү
орсон хойно дэлгүүр гардым байна аа. Тэгэхэд гадаа
+26 градус болсон байлаа,алтаар урс гэж.
Ямар сайхан байсан гээч. Тэгсэн дааржийнаа, овоо жиндээд
байна лээ шдээ. Үнэн таатай байлаа.
Маргааш +30 гэсэн бас даараад байхым
бишиз дээ гэсэн, ккк.
20100714
The Last Airbender хүүхэлдэйн киног нь МTV-р гарахад нь хаяа хүүхдүүдтэйгээ үздэгийн. Тэгээд кино болчихсон гэхээр сонирхоод үзсэн чинь унтахын наагуур суужаагаад гарч ирлээ.
Subscribe to:
Posts (Atom)