20110929

Дарангуйлагч хадам эх, цөхрөнгөө барсан бэр, ээжийн хүү

0 comments
Ийм нєхцєл байдал бэр бvсгvйд хамгийн хvнд тусдаг. Бэр єєрєє ямар ч ааштай байсан хадамтайгаа тулаад нэмэргvй, Ялагдана. 


Яагаад гэвэл тvvнд хамтрагч, хамсаатан байхгvй. 


Ийм нєхрийн хувьд ээж нь хорвоогийн сайн, хамгийн ухаантай, хамгийн сайхан, ер нь тєгс эмэгтэй. 


Нэг ч хvvхэн тvvнтэй эн зэрэгцэхгvй. Ийм эрчvvд голдуу хvvхэдтэй болох гэж л гэрлэдэг, учир нь тvvнд єєр хэн ч хэрэггvй, ккк. Дарангуйлагч хадам эх бэрдээ таагvй хандаж, юм л бол ахуйн аар саар асуудлаар өөнтєглєдєг, харин нєхєр нь эхийнхээ амыг л дагадаг, эрхшээлд ийм гэр бvлд удалгvй сvйрэх тавилантай.

20110928

Хадамууд

0 comments
Ийм гарчиг тавихаар хэн хүнгүй орж уншна даа, хэхэхээ~



Хадам гэдэг үгийг ихэнх хүмүүс буруу талаар нь ойлгодог. Залуучууд голдуу л хадамтайгаа таарахгүй байна гэцгээдэг. Гэхдээ амьдрал дээр хадам болгон муу байдаггүй. Сайн хадам ч мундахгүй олон бий шүү. Уг нь амраг хосуудын гэр бүлийн амьдралд хадмуудын гүйцэтгэх үүрэг тун их байдаг аж. Хадамтай таарч тохироогүйгээс гэр бүлийн харьцаа доголдож бүтэлгүйтсэн олон тохиолдол байдаг. Иймд залууст захиж хэлэхэд хадмынхаа ая эвийг олж сурах хэрэгтэй. Хэдийгээр сурсан занг сураар боож болохгүй гэдэг ч та өөрөө ухаалаг бас сэргэлэн байвал хадмын арга эвийг олж болно гэдэгт итгээрэй. За ингээд хадмынх руугаа явах бэлтгэлээ хийе.

20110915

Ангийнхан

0 comments
Хэдэн сарын өмнө, би гэдэг хүн ойрын 10-аад жил уулзалдаагүй байсан 8 жилийн 43 сургуулийн 8В ангийнхаа хэсэг найзуудтайгаа уулзалдлаа. Ямар сайхан байсан гээч. Энэ олон жил хаагуур юу хийж явснаа хуваалцаж, элдэв юм яриж суулаа. Миний бүр сэтгэл хөдлөөд, баярлаад чигтэйхэн.

Хараад байх нь ээ бүгд л их том болцгоож. их л төлөвшсөн шинжтэй харагдаж байлаа. Ямар сайхан байсан гээч.

Ангийн маань охид аль хэдийн ээжүүд, хөвгүүд маань аль хэдийн аавууд болжээ. Хүүхдүүдийнхээ, гэр бүлийнхээ зураг хөргөө бие биедээ сонирхуулаал, их л сайхан цаг өнгөрөөлөө.

Хэрэв манай сургуулийн хүмүүс энд саатвал, гуйя над руу холбогдоорой! FB or gmail add холбогдоорой.

20110914

7 хоног

0 comments
Эхний өдөр-эргэлзээгээр дүүрэн....

Хоёр дахь өдөр-эргэлзээ бага зэрэг намжив...

Гурав дахь өдөр-бага зэрэг зориг...

Дөрөв дэх өдөр-Яадаг юм бэ... үзээд алдая...

20110908

Хүүхдийн яриа...

0 comments
Атусанд 9 орчим насны хүү ээжтэйгээ ингэж яриж байхым.
-Ээжээ, та сая хэдийг авсан бэ?
-110.
-Мөнгө зээлэхгүй байж болохгүй юм уу?
-Тэгэхгүй бол ээж нь чиний сургалтын төлбөрийг яах уу? Тэгэхгүй л бол болохгүй байна шдээ.
-Саяхан бас зээлсэн тээ. Ээжээ, мөнгө битий зээлээ.
-За яахав дээь ээж нь аргалаад төлчихнө. 
-Мөнгө зээлчихээр зараа нь өгөх гээд та зовно шдээ.
-Ээж нь буцаагаад өгчихнөө, удахгүй. Зүгээрдээ.

Тэр хүүгийн төлөө залбирч суулаа. "Том болохоороо ээжийнхээ ачийг хариулсан мундаг эрдэмтэй хүн болоосой" гэж. 

Миний хонгорууд хичээлдээ марш. on Twitpic

0 comments
Миний хонгорууд хичээлдээ марш. on Twitpic

20110906

Би буцаад ирлээ.

0 comments
Pro31-гүйгээр байх онцгүймаа. Зиак, тэгээд бичээд байна даа үүнээс хойш.