20080928

Хэрүүлч чанар онцгүй тээ!

6 comments
Нисванисийн "Улаан хэрүүл" гэж нэг дуу байдагдаа. Царай муутай Амгаа нээрээ үнэн хэрүүлчиймаа. "Зөв зүгээр явжаахад замын голоор хөндөлсөөд хэрүүл уруул өдөөз дээ, чи... Мөнгө төгрөг олдкуу амьдрал ахуй хэцүү байхад олон долоон юм чалчиж намайг залхаагааз дээ, чи..." гээл ёстой нэг хэрэлдэж гардаг даа.





Ёоё, өнгөрсөн хэд хоног нэг хэрүүлч маркын баагийтай ойр ажилласан чинь газуурчихаа шахлаа.
Ээээээ-бүү үзэгд гэж! Нүд ам нь эргэлдээл, хэлжаагаа үг нь үнэн ухамсар дорой, мэдлэг муутай, яджаахад би гэж нэг хэрэлдээд өхчиж чадкуу, ялагдаад ч аагам шиг. Бүр дургүй хүрчлээ гээч! Байдаг бол хэрүүлчийн дамжаа мамжаанд явмаар боллоо гээч.



Зиа зиа, нээх хүссийм биш ээ. Зүгээр л бухимдалаа сараачлаа.

Ер нь бол хэрүүл хийснээр асуудал сайнаар шийдэгдэнэ гэж байхгүй шдээ. Тэхээр тэнэг юм шиг царайлаал байжаахаас. Уг нь бол "Модны нүүрс улайссан цогийг бий болгож, түлээ галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө. Түлээ дутагдвал гал унтрана. Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина." гэж үг байдаг.


Хов жив, хэрүүл маргаан надаас холуур байх болтугай гэж!!!

20080927

11 жилийн амьдрал

5 comments

Одоогоос олоон жилийн өмнө нэгэн айлд өхөөрдөм хөөрхөн хүү аав, ээж, эмээ, өвөө нарын баяр болон мэндэлж. Гэтэл тэр хүүг төрөхөөс жилийн өмнө өөр нэгэн айлд их л өөлкөн охин төрж, аавын баяр, ээжийн жаргалан болж байсан гэнээ.
Тэд ондоо ондоо газарт өсөж торниж, том болсоор, том болсоор ...


Тэгтэл тэд 17 жилийн өмнө бие биетэйгээ танилцаж, энгийн л нэг танилууд байдаг байв аа. Тэр үедээ тэд бие биедээ нээх дуртай биш: учир нь хүү нь их дуугай, ярих үедээ маш нам дуугаар ярьдаг, ухаалагдуу, дээр нь ихээ царайлаг нэгэн байж. Харин охин нь ээжийн эрх охин, үг дуу ихтэй, хүссэнээ илэрхийлж, хүсээгүйгээ шуудхан л хэлчихдэг, ухаан богинотой ч бас дэггүй хөөрхөн охин байжил гэнэ. Эрс тэс хоёр ондоо гэр бүлээс гаралтай тэд энгийн нэгэн нөхөрлөж эхлэснээр 11 жилий өмнө юмдаг тэдний ирээдүйн \1997.09.27\ гэр бүлийн амьдрал нь эхлэж гэнэ дээ. Тэд гэр бүлийнхээ амьдралаа эхлэснээр ихээ хөдөлгөөнтэй, ухаалаг хүү, эгдүүтэй өөлкөөн охинтой болж. Мэдээж хүний л амьдрал болсон хойно сайнтай--муутай бүхнийг тэд хамтдаа туулсаар, жаргалтай үедээ инээд хөөрөөр дүүрэн, зовох үедээ хамтдаа уйлж, бүхнийг хамтдаа л туулсаар өдий хүртэл амьдарсаар л байгаа юм гэнэ дээ.





Энэ түүх бол миний эрхэм гэрийн бүлийн тухай түүх юм.
Нөхөр маань мааш ухаалаг, ноён нуруутай, уучлашгүй зүйлүүд тулгарсан ч даван туулж гарах чадвартай хүн. Эр нөхөр маань миний бас хүүхдүүдийн минь жинхэнэ
баатар эр.
Миний хувьд гэвэл заримдаа болчимгүй алхамууд хийдэг ухаан богинотой эмэгтэй ч гэлээ гэр бүл дотроо жинхэнэ хайрлагдсан ээж нь билээ.



Амьдрал гэдэг нэгэн цагт дуусгавар болдог.

Бид хэн нэгэндээ, хэзээ нэгэн цагт БАЯРТАЙ гэж хэлэх болдгым.
Тэр цаг мөч хүртэл миний гэр бүл хамтдаа л байх болно доо.







Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ

Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

Ачийг чинь тэд бас бүү мартагээ

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй тэрийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоноо

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүй минь

Чамайг хайрласаных нь хариуд хайрла

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн нулимасыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад

Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч

Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла

Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

О. Дашбалбар

20080920

Цуглуулганы тухай

6 comments
Би бусдын адил янз бүрийн юмс, эд зүйлс цуглуулах дуртай л даа. Тэдгээр цуглуулга над заримдаа хань болдийн, зугаа болдийн, цагаа үрэхэд тус болдийн, хүмүүстээ хуваалцаж, харилцахад тус болдийн, бас болоогүй ээ гайхуулахад ч хэрэг болдог гэх үү дээ.

Зарим хүмүүс ч лайтай олон төрөл, жанараар нь цуглуулдагдаа. Минийх тоо толгой, ширхэг нь нээх их биш. Эхдээ яахав хөөрхөөн зугаа болчдийм.

  • Асаагуур буюу жожгольк \би бага залуу байхдаа татдаг байсөө. харин одоо бол гүү шүү. зүгээр л асаагууры нь цуглуулдын\
  • Хуучны тэмдэгүүд \нөхрийн маань өвөө цуглуулдаг байсым, үргэлжлэл нь гэх үүд\
  • Зоос \ахын маань цуглуулгын үргэлжлүүлжаагаам\
  • Шүлэгүүд \тэмдэглэлийн маань дэвтэрт\
  • Ном \одоогоор 2 хана дүүрэн байгаа, нөхөртэйгээ хамтарч цуглуулдагын. мэдээж уншжийн гэж галзуурчийшдээ\
Зиа нэг иймэрхүү. Зургийг нь дараа л тавий. Аппарат маань олдкуу байгаамаа. Хүүхдүүд л нэг тийш нь хийсэн шинжтэйдэг ээ. Эрэн сурвалжлах ажиллагаа амжилттай болчуул зургаа оруулна гэжугаа.

20080919

Хаан эмгэн хоёр

3 comments

Нэг гүрний хаан ан хийж яваад төөрч, хэд хоног хоол ундгүй явж байгаад нэг овоохойд очжээ. Овоохойд ганц бие эмгэн байж. Тэр эмгэн усанд шар будаа чанаж өгчээ. Тэр нь хаан хүн болсоор идэж үзээгүй амттай хоол байжээ.

Хаан ордондоо ирээд шар будаагаар янз бүрийн хоол хийлгэж идсэн боловч эмгэний хийж өгсөн хоол шиг амттай болохгүй байв.

Хаан уурлаж:
- Та нар тэр эмгэн шиг сайхан хоол хийж чадахгүй байна. Эмгэнийг олж ир. гэжээ

Эмгэн ирээд:
- Миний хоол их хүнд хоол юм. Иймд хаантан та гурав хоног зоог барихгүй бай. гэж

Хаантан сайхан хоол идэх гэж гурав хоног хүлээжээ. Эмгэн шар будаа чанаж өхөд хаан:
-Яг ийм сайхан амттай хоол байсан юм. гээд иджээ.
Эмгэн хэлсэн нь:
- Өлсөж явахад идсэн хоол хорвоогийн хамгийн сайхан амттай хоол байдаг юм. гэж хэлж гэнээ.

20080917

Ижийтэйгээ байхад би баян байсан

4 comments
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье!

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчихад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Араг үүрсэн ижийхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Уул уулын орой уулздаггүй шиг
Үнэнээ хэлье!
....

Ижийгээ амирласанаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Б. Лхагвасүрэн

20080916

Тэд бидний тухай

0 comments
Тэд хоорондоо эелдэг мэндэлж, нэр төрөө сахидгаас гадна, идээлж будаалах нь нэн цэвэр, эцэг эхдээ маш их хүндэтгэл үзүүлдэг.
Марко Поло

Хэдэн өдөр өлслөө ч гэсэн огт өлсөөгүй юм шиг байж, дуулж хуурдан, наргиж цэнгэдэг улс билээ, тэд.
Плано Карпини

Монголчууд ёс суртахууны хувьд цагаахан сэтгэлтэй, дотно элэгсэг, үнэнч шудрага улс юм.
М.В.Певцов

Монголчууд төрсөн нутагтаа хязгааргүй хайртай. Тэд хээр талаар морь унаж давхилдан, өөрийн улсын түүхийн тухай өгүүлэх урт сайхан дуу дуулах юм.
Н.М.Прцевальский

Газрынхаа хөрсөн дээр ч, доор нь ч тийм их соёлын өв хадгалсан орон өөр байхгүйдэг ээ.
П.К.Козлов

\Эрт дээр үед гадныхан бидний талаар ингэж л ярьдаг байж.\

Харин одоо ЮУ гэж ярьцгаадагым бол?
COMMENTS үлдээгээч...


20080915

Асуулт?

0 comments
Нийгэм биднийг хүмүүжүүлдгийм үү эсвэл бид нийгэмд зохицож хүмүүждгийм үү?

Энэ асуулт өөрийн эрхгүй дотроос минь гараад ирлээ. Юу болов? Яав? гэвэл:


Хэдэн өдрийн өмнө хүүхдүүдээ дугуйланд нь хүргэж өх гээд явж байтал нэгэн настай эмээ \дандаа л суужээдийн\ их даарсан, дуу султайгаар "эмээ нь эм авах гэсэн мөнгө хүрдэгүү. хүү минь хэд гурван мөнгө өгч туслаач" гэв. Бид ихэл өрөвдөж, хүссэн мөнгийг нь өгөөд, дуулаан газарт түшиж, очиж суулгалаа.


Тэгсэн ӨНӨӨДӨР...


Өдөр хүүгээ сургуулиас нь аваад гэр лүүгээ алхаж явтал өнөөх эмээ хээв нэг тамхи татцөөн суужаахым. Хүү маань гайхаж, "хөөх нөгөө эмээ чинь зүв зүгээр болцон суужийн" гэдийм байна. Би ч бас дотроо гайхав.


Тэгсэн ҮДЭЭС ХОЙШ...


Хүүхдүүдээ дугуйлангаас нь авчаад, хуушуурды гээдаахаар нь "зиа, тэгий. ямар дандаа хуушуудах биш" гэж бодоол. Гуанзадлаа. Хуушуураа захичаал суужээтэл. Нэг эмэгтэй их зандрангуй "хөөе, цай хийчих. чи ахиухан хийгээрээ" гэдиймаа. Их зандрангуй дуугарсан болохоор хүүхдүүд маань цочиод, эргэн эргэн хараал байлаа. Би бас хэрэгт дурлаж хартал өнөө эмээ хээв нэг тухалцан. Ямар ч зовиургүй, чигтэйхэн bossдцон...


Хүү маань "энэ эмээ жүжигчин юм бол уу?" гэцэн нүд томоор эргэлдцэн асуулаа.


Күэ, нээрээ! "Эмээ минь та больж үз дээ. Эв эрүүл, сав саруул байж юунд жүжиг тавьж амьтан хүнийг хульхдаж, өрөвдөлтэй царайлах гэж дээ" гээл хэлчмээр байлаа. Хүүхдүүдэдээ юу ч гэж тайлбарлахаа мэдкүү нэг хэсэгтэй л мангартдаг байшд.


Эмгэн настай хүн гэх мэт явахлаар чинь ирээдүй болсон жаалханууд нь хэний зөв зүйтэй үлгэр дуурайлалаар явхым бэ ч гэж бодлоо. Түмэн л юм толгойд эргэлдэв. Нөгөө талаар нийгэм хүнийг ийм башир аргаар амьдрахаас өөр сонголтгүй болжийншд гэж ч бодох хүмүүн байхлаах.


Зиа, зиа. Хүмүүс минь нийгмээ дагаж хүний ухамсар доройтох нь зөв гэж би л лав бодкуу л байна. Та минь ээ, та нар юу гэж боджаахым?