20080915

Асуулт?

0 comments
Нийгэм биднийг хүмүүжүүлдгийм үү эсвэл бид нийгэмд зохицож хүмүүждгийм үү?

Энэ асуулт өөрийн эрхгүй дотроос минь гараад ирлээ. Юу болов? Яав? гэвэл:


Хэдэн өдрийн өмнө хүүхдүүдээ дугуйланд нь хүргэж өх гээд явж байтал нэгэн настай эмээ \дандаа л суужээдийн\ их даарсан, дуу султайгаар "эмээ нь эм авах гэсэн мөнгө хүрдэгүү. хүү минь хэд гурван мөнгө өгч туслаач" гэв. Бид ихэл өрөвдөж, хүссэн мөнгийг нь өгөөд, дуулаан газарт түшиж, очиж суулгалаа.


Тэгсэн ӨНӨӨДӨР...


Өдөр хүүгээ сургуулиас нь аваад гэр лүүгээ алхаж явтал өнөөх эмээ хээв нэг тамхи татцөөн суужаахым. Хүү маань гайхаж, "хөөх нөгөө эмээ чинь зүв зүгээр болцон суужийн" гэдийм байна. Би ч бас дотроо гайхав.


Тэгсэн ҮДЭЭС ХОЙШ...


Хүүхдүүдээ дугуйлангаас нь авчаад, хуушуурды гээдаахаар нь "зиа, тэгий. ямар дандаа хуушуудах биш" гэж бодоол. Гуанзадлаа. Хуушуураа захичаал суужээтэл. Нэг эмэгтэй их зандрангуй "хөөе, цай хийчих. чи ахиухан хийгээрээ" гэдиймаа. Их зандрангуй дуугарсан болохоор хүүхдүүд маань цочиод, эргэн эргэн хараал байлаа. Би бас хэрэгт дурлаж хартал өнөө эмээ хээв нэг тухалцан. Ямар ч зовиургүй, чигтэйхэн bossдцон...


Хүү маань "энэ эмээ жүжигчин юм бол уу?" гэцэн нүд томоор эргэлдцэн асуулаа.


Күэ, нээрээ! "Эмээ минь та больж үз дээ. Эв эрүүл, сав саруул байж юунд жүжиг тавьж амьтан хүнийг хульхдаж, өрөвдөлтэй царайлах гэж дээ" гээл хэлчмээр байлаа. Хүүхдүүдэдээ юу ч гэж тайлбарлахаа мэдкүү нэг хэсэгтэй л мангартдаг байшд.


Эмгэн настай хүн гэх мэт явахлаар чинь ирээдүй болсон жаалханууд нь хэний зөв зүйтэй үлгэр дуурайлалаар явхым бэ ч гэж бодлоо. Түмэн л юм толгойд эргэлдэв. Нөгөө талаар нийгэм хүнийг ийм башир аргаар амьдрахаас өөр сонголтгүй болжийншд гэж ч бодох хүмүүн байхлаах.


Зиа, зиа. Хүмүүс минь нийгмээ дагаж хүний ухамсар доройтох нь зөв гэж би л лав бодкуу л байна. Та минь ээ, та нар юу гэж боджаахым?

20080913

2 comments
Нөхөр маань урд шөнө ажил дээрээсээ ихээ ойртож ирдийм байна. Би гэж нойрмог хүн арайхийж хүлээж суулаа. Ирэхээр нь аяга цайгы нь уулга юу гэж, хмм.

Ирлээ.
Инээмсэглэлээ.
Бид үнсэлцлээ.

Нөхөр: 2улаа кино үзий гэв.
Би: \гайхав, нойр сэрэв\ Хаана?
Нөхөр: Энд...компюутэрээр
Би: \инээв\ Ямар?
Нөхөр: Надтай гэрлээчийг
Би: \инээв, баярла\ Аан, ямар гоёын \кино театрт үзэж амжаагүян\

Нөхөр маань компьютэрээ асааж, холбож молбож... тэр хооронд нь би хоол, цай болж гүйгээл.

Үзлээ.
Ккк...ёстой нэг савж уналаа.
Ямар хөгжилтэй, инээдтэй бас сургамжтай киноо хийгээв ээ.

Нөхрийн маань над барьсан сүрпрайз нь их таалагдлаа.

20080911

0 comments

Хүн төрөлхтөн бид гамшигт энэ өдрийг мартаж болно гэж үү!

20080910

Залуу ноён Төгс

5 comments
Өшдөр хүүтэйгээ цаг гаргаж жаал ярилцаж суув. Тэгсэн хүү маань баахан юм ярьж ярьж байснаа гэнэт 9-н тоо нээх харгис тээ гэдийм байна. Би гайхааск.
Би: Яагаад харгис байдын.
Төгс: Тоог хэлэхээр л ямар чанартай нь өнгөөр харагддышдээ. Та мэддэгүймуу.
Би: Мэдкүүшд
Төгс: Ямар сониняин. Би бол шууд л хардышд.
Тэгээл цааш нь би асууж гарлаа.
Төгс:
1-цагаан
2-улаан
3-ногоон
4-тод улаан
5-бор
6-цайвар шар
7-цэнхэр
8-ягаан
9-хар \зэвүүн харгис\ яагаадым бүү мэд...
10-шар гэвээ.

Та минь ээ, та нар дотроос ингэж сэтгэж байсан күн байна уу?


Аяаа, энэ хүүхдүүд үү!

20080908

Тэврэлт!

5 comments
Би өглөө болгон нөхрөө, хүүхдүүдээ чанга гэгч нь тэвэрдийн. Бас үнсэнэ, инээмсэглэнэ. Тэд их дуртай. Хэрэв би тэднийг гарах үед нь хаалган дээр иркүү бол тэд маааш их гайхна, тэгээл дуудаж гарна даа.

Миний бодлоор тэврэлт маш олон талаар бидэнд ашигтай. Энэ талаар янз бүрийн л үүх түүх сонсжээлаа. Жишээ нь: эмч нар дутуу төрсөн хүүхэд дээр туршилт хийж, төрмөц нь л ээжийнх нь энгэрт ороогоод, ойр \яг кингару шиг\ байлгажээ. Тэр хүүд экубатор огтхон ч хэрэг бололгүйгээр хүүг аварч чадсан гэдэг. Бас шаналаж зовсон хүмүүсийг чангахан шиг тэврэхэд хоромхоон тэр хугацаанд тайвширах шиг болдоог гэжугаа. Бас хүүхдүүд маань гомдож, тунирхаж уйлахад нь тэврээд авахаар л тэд тайвширдаг даа.



Тэврэлийн талаарх жагсаалт гаргы гэвэл: эх хүн үрээ хайрлан тэврэх, эцэг хүний хайрын тэврэлт, ах дүүсийн тэврэлт, хос хоёрын романтик буюу янаг халуун тэврэлт, уучлалын тэврэлт, баяр хөөрийн тэврэлт, хагацалын тэврэлт... гүэ, тэгээл жагсаалт маань олширно уу л гэхээс багасахкуум гээл бод.

Ан амьтан хүртэл бие биенээ тэвэрч, жаргал зовлонгоо хуваалцдагым байна. Тэхээр ээж нараа хүүхдүүдээ сайн гэгч нь тэвэр, бас нөхрөө тас тэвэр, найзууд бие биенээ нөхөрлөн тэвэр гээд ерөөчийдөө, хөөөөөөөөөөөөө...

Тэврэлт биднийг дотоод сэтгэлээ илэрхийлэх ялдам зэвсэг юм гэжуугаам даа.

20080906

Зун цаг минь баяртай!

3 comments
Эхдээ түр баяртай л даа. Тэхээр ирэх жил уулзы гэхүүдээ.



Бид өнөөдөр салхинд гарлаа, Гачууртын тийш. Сайхан дулаахан, аятайхан өдөр таардаг байна шд. Хүүхдүүд маань жаал хашгиралдаж гүйлдэж, нөхөр маань hobby-т ажлаа хийж \зураг авах\, би нь унтаж гэх мэт... Шилдэг тогоочын гарын хоол \хорхог\ идээл...

Ойгоос нууцаар иймэрхүү аргаар хот руу ордым байна. Дугаараа хүртэл сольдог гэнээ. Ихэнхдээ иймэрхүү арилжаа хийдэг хүмүүс "амьдрахын эрхээр..." гэж хэлдэг боловч хууль зөрчжаагаа нь харамсалтай юмдаа.


Бид энэ зун маш бага харшилтайгаар, их инээд хөөртэй өнгөрөөлөө. Хүүхдүүд маань бов бор болтлоо гадаа тоглож \заримдаа нэрээ мартлаа\. Аяа, зун цаг ч сайхан шүү. Би гэдэг хүн даарах үнэн дургүй. Хадууцасхийгээл байж байвал сайхааан, сайхан. Зиак, гэр бүлийн минь хувьд сайхаан зун болж өнгөрөв. Таны хувьд ямархуу өнгөрөв дөө? Бичиж болышд, хөө...

20080905

Аборт дэмий!

6 comments
Хэрэв доорх зургийг сайтар харуул: эмчийн бээлийтэй гарын дунд хурууг гар атгасан байгааг харах болно. \Эхийн хэвлийд бүрэлдээд ердөө 21-хэн долоо хоногтой \6сартай\ үр хөврөлд Жозеф Брюнер хэмээх эмч мэс засал хийж. Учир нь үр хөврөл bifida буюу алхаж бас зогсож чадахааргүй төрөлхийн согогтой гэж эмч нар оношилсоным байна. Иймээс үр хөврөл бүрэлдэн тогтох явцад хэвлийгээс нь гаргалгүйгээр мэс засал хийвэл төрөлхийн гажиг нь засагдана гэж шийдсэн эмч нар хүүхдэд эхийн хэвлийд нь мэс засал хийхээр болжээ. Мэс засал дуусах үед хүү бяцхаан төгс бүрэлдсэн гараа гаргаж ирээд л эмчийн хуруунаас бариад авж. Хэдэн сарын дараа хүү эв эрүүл төрсөн. Энэ бол үнэхээр гайхалтай үйл явдал юм.\



Эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаасаа хойш л амьтай, маш сайн мэдрэмтгий байдаг. Хэрэв аборт хийх багаж эхийн хэвлий рүү орох үед хэвлийд буй baby бултаж эхлэдэг. Тэр ч байтугай мэс биед нь хүрэхэд амаа ангайж, өвдөлтийг мэдэрч орилох мэт дэрс харагддаг.

Томчууд бид хуруу гараа эсгэхэд л яадаг билээ дээ. Тэгүүл хирчигдэж, тамлагдаж байхдаа тэр baby ямархуу зовиуртай байдаг бол... Төсөөлж, хэлэхийн аргагүй...


Төрөхийн хүслэн

Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийг уудмийг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү?

Өвдөхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би, аварч чадахгүй нь ээ?

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийг мууг надад бүү тулгаач, би гуйя

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд нь найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
Зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад

Өвдөхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би, аварч чадахгүй нь ээ?

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийг мууг надад бүү тулгаач, би гуйя
Ж. Мөнгөнхэт Дархан хот